Алхам |
ХААИС-ийн харьяа Агроэкологи бизнесийн сургуулийн элсэлтийн бүртгэл 2024 оны 06 сарын 15-ны өдрөөс 2024 оны 09 сарын 15-ныг дуустал явагдана. Бүртгэл мэргэжил сонголтыг www.elselt.sab.edu.mn хаягаар болон тус сургуулийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.
|
1 - р Алхам |
Дархан дахь ХААИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн системд нэвтрэхдээ Үндсэн нүүр цэс дэх Шинэ элсэгч бүртгүүлэх хэсэгт Боловсролын үнэлгээний Төв /БҮТ/-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үг ашиглан бүртгүүлэх товч дээр дарна.
|
2 - р Алхам |
Бүртгэл амжилттай болж элсэлтийн системд нэвтэрсэн тохиолдолд элсэгчийн хувийн мэдээлэл, бүртгүүлэгчийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт /ЭЕШ/ өгсөн хичээлээс хамааран сонгох боломжтой мэргэжлийн чиглэлүүд идэвхижин харагдана. Бүртгүүлэгч шалгалт өгсөн хичээл бүрээрээ мэргэжил сонгох боломжтой ба сонирхож буй мэргэжлээ сонгон үргэлжлүүлэх товчийг дарна.
|
3 - р Алхам |
Үргэлжлүүлэх товчийг дарсанаар бүртгүүлэгчийн хувийн мэдээлэл, аль бүрэлдэхүүний сургуульд ямар хөтөлбөр сонгосон, бүртгүүлэгчийн ЭЕШ-ийн онооны мэдээлэл харагдана. Та бүртгэлийн хуудсаа хэвлэж авч ирнэ үү.
 |