Бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэх заавар

Алхам ХААИС-ийн харьяа Агроэкологи бизнесийн сургуулийн элсэлтийн бүртгэл 2024 оны 06 сарын 15-ны өдрөөс 2024 оны 09 сарын 15-ныг дуустал явагдана. Бүртгэл мэргэжил сонголтыг www.elselt.sab.edu.mn хаягаар болон тус сургуулийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.
1 - р Алхам Дархан дахь ХААИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн системд нэвтрэхдээ Үндсэн нүүр цэс дэх Шинэ элсэгч бүртгүүлэх хэсэгт Боловсролын үнэлгээний Төв /БҮТ/-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үг ашиглан бүртгүүлэх товч дээр дарна. Responsive image
2 - р Алхам Бүртгэл амжилттай болж элсэлтийн системд нэвтэрсэн тохиолдолд элсэгчийн хувийн мэдээлэл, бүртгүүлэгчийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт /ЭЕШ/ өгсөн хичээлээс хамааран сонгох боломжтой мэргэжлийн чиглэлүүд идэвхижин харагдана. Бүртгүүлэгч шалгалт өгсөн хичээл бүрээрээ мэргэжил сонгох боломжтой ба сонирхож буй мэргэжлээ сонгон үргэлжлүүлэх товчийг дарна. Responsive image
3 - р Алхам Үргэлжлүүлэх товчийг дарсанаар бүртгүүлэгчийн хувийн мэдээлэл, аль бүрэлдэхүүний сургуульд ямар хөтөлбөр сонгосон, бүртгүүлэгчийн ЭЕШ-ийн онооны мэдээлэл харагдана. Та бүртгэлийн хуудсаа хэвлэж авч ирнэ үү. Responsive image

Шинэ элсэгч бүртгүүлэх

БҮРТГҮҮЛЭХ
Видео танилцуулга